Saturday, June 22, 2013

Amidaa

гээл нээх сүртэй гарчиг өгцөн тээ, хэн ч тоож үздэгийн чааваас...
ингэснээс би чин 30 жил хүсэж мөрөөдөж явсан зүйлээ өнөөдөр хийлгүүлчихлээ шүү дээ. ёстой сайхан байнаа. Хэлэх ч үг олдохгүй юм.

Friday, October 12, 2012

Хөлдлөө

Хөлдөж үхлээ, гэрийн халаалт одоо болтол ирэээгүйй, хаашаа утасдаж хэрүүл хийдгийм билээ байз

Wednesday, October 10, 2012

Ногоон карт

Ногоо ногоон карт гээч юмны бүртгэл эхэлчихжээ л гэж хэлэх гээд. Хүмүүс энд тэндгүй бүртгэж өгнөө, нэг хүний 8000 энэ тэр гээд ханш тогтоочихсон л байдаг юм билээ. Тэрэнд тэгэж дэмий мөнгө төлжийхөөр өөрсдөө л зурагаа сайхан авхуулж янзалуулаал бүртгүүлчихвэл болно доо.
Би тэгээл танил талаасаа тэрний энүүний ах эгч дүү сонгогдоод явсан, явах гэжийн гээл аягүй их сонсоол бүртгүүлдэг болсон байхгүй юу. Тэгээл хамаг ах дүү нарынхаа өмнөөс бүртгэж өгч мөгөөл яваад байсын. Лавдаг 3 жил дараалж бүртгүүлжийн. Тэгээл нэг ч хүн сонгогддоггүй ээ. Итгэл алдраал  энэ жилийхийг шалгаж барихаач мартчихаж уг нь 5 сарын 1-с эхэлж шалгаж болдогийн. Тэгсэн явж явжийгаал 7.01-д шалгадаг байхгүй юу. Тэгээл өөрийнхийгөө үзээл No, нөхрийнхийг үзээл No, тэгээл эгчийнхийгээ үзсэн YES ... нэг сонин өөр хуудас гараал иржийн юу бэ гээл итгэхгүй хүн амьтанаар дахин дахин орчуулга хийлгэжийгаал итгэлээ шдээ. Сонгогддог л юм байна лээ шүү хүмүүсээ гэж л хэлэх гэээээээд л энэ бичлэгийг хийж сууна л даа. кккк ккккк
За тэгээд зүгээр байжийхаар тээ ямар мөнгө төгрөг төлөх биш бүртгүүлээд үзэээээээ .. Greencard .
Манай монголоос их л бага хүн бүртүүлдэгийм шиг байна лээ. Амжилт хүсье ээээээээ

Tuesday, March 29, 2011

Хаалган дээр цаас наахгүй байна уу!

Байрны төлбөр төлөх гэдэг их асуудал байнаа. Манайх яджийтал хадгаламж банкаар байрны мөнгөө төлдөг юм. тэгсэн сар бүрийн 20-н хүртэл ихэнх Хадгаламж банк буюу манай байрны мөнгө төлдөг хадгаламж банк 17 цаг гээд хаачдгийн. 18 цагт ажил тардаг байхад яаж төлөхөв дээ. тэгээл танай байрны мөнгө .... тэд гарсан байна 20-ны дотор төлнө үү гээд ирээд хаалган дээр цаас наагаад явцан байхымаа. хаалга гэж аймаар л цоохор юм байна над шиг залхуу хүн чин хаалгаа яаж угаахав дээ. тгд байрны мөнгөө онлайнаар төлдөг болмоор байхын тэгүүл би сар бүрийн эхэнд байрны мөнгөө төлжийнаа./хаалганд цаас наахаас өмнө/. Уг нь хадгаламж банкны сайтанд төлбөр харах гэсэн юм байдгийн байна лээ, банк байжээж онлайн төлбөрийн систем нэвтэрүүлж чаддаггүй ядруухан ч банк бол доо. тэгээл орцноосоо гараад явахдаа хаалган дээрээ цаас наалгуулдаггүй хэдэн айл байдгийм байна гээд тоолсон чин 12 айлаас /манайх 4 давхарт нэг давхартаа 3 айлдаа уг нь бол орцондоо 15 айл байдаг юм. тэгээд яаж 5 давхар луу гарч харахавдээ/ 2 айлын хаалга л цэвэрхэн байна лээ.
Хаалган дээр юм наах бүдүүлэг тээ. Яаджийтал хүн амьтан ирээл шууд хаалганаас л тухайн айлыг шинэжин биз дээ. Би тэгээл цаас харах болгондоо бүхимдаж үхэх гэжийгаам чин. тэгжийгаад нэг хаалгаа угаахаас. гол нь яаж байрны төлбөрөө цаас наалгахаас өмнө төлөх вэ? мэдэх хүн байвал хэлж тус болоорой.
Уг нь хадгалмж банкны нэг салбар /төв ХХБ-ны хажууд байдаг салбар/ нь 22 цаг хүртэл ажилладаг юм байна лээ. саяханаас л мэдсэн. Гэхдээ бас тийшээ явж цаг үрмээргүй л байхымдаа. тэгээл заримдаа арай гэж ажлын цагаа хийдүүлээл очихоор аймаар оочер нөгөө нэг үнэгүй 21000 шүү дээ. Ёстой тэнэгээээээээ. би бас гэхдээ яаж үнэгүй юм авахгүй байхав дээ тээ, 1 сарын 21000 авцан ш дээ. аваал байрны мөнгөө төлцөн. ккк
эндээс мөнгө орсон үгүйгээ шалгаж болдогийм байна лээ шүү. бас мобикомын дараа төлбөрт ашигладаг хүмүүс байдаг бол төлбөрөө шууд онлайнаар ийшээ орж хийж байгаарай. их амар байдаг юмаа.  за тэгээд одоо байрны мөнгөө л онлайн шилжүүлчихвэл тиймээ?