Wednesday, October 10, 2012

Ногоон карт

Ногоо ногоон карт гээч юмны бүртгэл эхэлчихжээ л гэж хэлэх гээд. Хүмүүс энд тэндгүй бүртгэж өгнөө, нэг хүний 8000 энэ тэр гээд ханш тогтоочихсон л байдаг юм билээ. Тэрэнд тэгэж дэмий мөнгө төлжийхөөр өөрсдөө л зурагаа сайхан авхуулж янзалуулаал бүртгүүлчихвэл болно доо.
Би тэгээл танил талаасаа тэрний энүүний ах эгч дүү сонгогдоод явсан, явах гэжийн гээл аягүй их сонсоол бүртгүүлдэг болсон байхгүй юу. Тэгээл хамаг ах дүү нарынхаа өмнөөс бүртгэж өгч мөгөөл яваад байсын. Лавдаг 3 жил дараалж бүртгүүлжийн. Тэгээл нэг ч хүн сонгогддоггүй ээ. Итгэл алдраал  энэ жилийхийг шалгаж барихаач мартчихаж уг нь 5 сарын 1-с эхэлж шалгаж болдогийн. Тэгсэн явж явжийгаал 7.01-д шалгадаг байхгүй юу. Тэгээл өөрийнхийгөө үзээл No, нөхрийнхийг үзээл No, тэгээл эгчийнхийгээ үзсэн YES ... нэг сонин өөр хуудас гараал иржийн юу бэ гээл итгэхгүй хүн амьтанаар дахин дахин орчуулга хийлгэжийгаал итгэлээ шдээ. Сонгогддог л юм байна лээ шүү хүмүүсээ гэж л хэлэх гэээээээд л энэ бичлэгийг хийж сууна л даа. кккк ккккк
За тэгээд зүгээр байжийхаар тээ ямар мөнгө төгрөг төлөх биш бүртгүүлээд үзэээээээ .. Greencard .
Манай монголоос их л бага хүн бүртүүлдэгийм шиг байна лээ. Амжилт хүсье ээээээээ

No comments:

Post a Comment