Tuesday, March 29, 2011

Хаалган дээр цаас наахгүй байна уу!

Байрны төлбөр төлөх гэдэг их асуудал байнаа. Манайх яджийтал хадгаламж банкаар байрны мөнгөө төлдөг юм. тэгсэн сар бүрийн 20-н хүртэл ихэнх Хадгаламж банк буюу манай байрны мөнгө төлдөг хадгаламж банк 17 цаг гээд хаачдгийн. 18 цагт ажил тардаг байхад яаж төлөхөв дээ. тэгээл танай байрны мөнгө .... тэд гарсан байна 20-ны дотор төлнө үү гээд ирээд хаалган дээр цаас наагаад явцан байхымаа. хаалга гэж аймаар л цоохор юм байна над шиг залхуу хүн чин хаалгаа яаж угаахав дээ. тгд байрны мөнгөө онлайнаар төлдөг болмоор байхын тэгүүл би сар бүрийн эхэнд байрны мөнгөө төлжийнаа./хаалганд цаас наахаас өмнө/. Уг нь хадгаламж банкны сайтанд төлбөр харах гэсэн юм байдгийн байна лээ, банк байжээж онлайн төлбөрийн систем нэвтэрүүлж чаддаггүй ядруухан ч банк бол доо. тэгээл орцноосоо гараад явахдаа хаалган дээрээ цаас наалгуулдаггүй хэдэн айл байдгийм байна гээд тоолсон чин 12 айлаас /манайх 4 давхарт нэг давхартаа 3 айлдаа уг нь бол орцондоо 15 айл байдаг юм. тэгээд яаж 5 давхар луу гарч харахавдээ/ 2 айлын хаалга л цэвэрхэн байна лээ.
Хаалган дээр юм наах бүдүүлэг тээ. Яаджийтал хүн амьтан ирээл шууд хаалганаас л тухайн айлыг шинэжин биз дээ. Би тэгээл цаас харах болгондоо бүхимдаж үхэх гэжийгаам чин. тэгжийгаад нэг хаалгаа угаахаас. гол нь яаж байрны төлбөрөө цаас наалгахаас өмнө төлөх вэ? мэдэх хүн байвал хэлж тус болоорой.
Уг нь хадгалмж банкны нэг салбар /төв ХХБ-ны хажууд байдаг салбар/ нь 22 цаг хүртэл ажилладаг юм байна лээ. саяханаас л мэдсэн. Гэхдээ бас тийшээ явж цаг үрмээргүй л байхымдаа. тэгээл заримдаа арай гэж ажлын цагаа хийдүүлээл очихоор аймаар оочер нөгөө нэг үнэгүй 21000 шүү дээ. Ёстой тэнэгээээээээ. би бас гэхдээ яаж үнэгүй юм авахгүй байхав дээ тээ, 1 сарын 21000 авцан ш дээ. аваал байрны мөнгөө төлцөн. ккк
эндээс мөнгө орсон үгүйгээ шалгаж болдогийм байна лээ шүү. бас мобикомын дараа төлбөрт ашигладаг хүмүүс байдаг бол төлбөрөө шууд онлайнаар ийшээ орж хийж байгаарай. их амар байдаг юмаа.  за тэгээд одоо байрны мөнгөө л онлайн шилжүүлчихвэл тиймээ?

8 comments:

  1. Уг нь байрны бүхийл төлбөр 15-20 ний хооронд бичигдээд 20-25 ний хооронд төлөгдөж байх ёстой л... гэхдээ хороо дүүргээрээ өөр байдаг юм шиг байна лээ. Би л лав 21-23 ний аль нэг өдөр нь давхиж очиод өгчихдөгийм. 20 ноос хойш 20,00 цаг хүртэл ажилладаг болчихдогийм тэ тэр Хадгаламж банк...

    аа тий өөрөө амжихгүй бол өрөөлийг явуулах нэг арга бий л дээ уг нь хэхэ

    ReplyDelete
  2. 1. Аль ч салбарт нь очоод төлж болно, би бол цайны цагаараа XXБ-н тэнд байдаг салбарт нь төлчихдөг юм.
    2. Эх орны хишиг 21000-г картаар авдаг болоод, тэр картаараа байрны мөнгө төлнө гээд тохируулж болно.

    Харин тэр цаас наахын тухайд бол манай ОСК лав мөнгөө төлсөн ч наана, төлөөгүй ч наадаг ш дээ, ёстой зэвүүн.

    ReplyDelete
  3. Хаяг нь солигдожээ
    ЭОХ https://card.savingsbank.mn/halamj/
    төлбөр харах https://card.savingsbank.mn/orlogo/

    ReplyDelete
  4. хүний хөгжил тараагаад
    пиг байды ш дэээ хөөө

    ReplyDelete
  5. hey nzn blogoo uurchilsun
    nuutshan_777@yahoo.com messengert orood irerei

    ReplyDelete
  6. нэг заваарттал наагаад явцан л байсан тэрийг угаачхыса гэж бодоол хэдэн сар явчлаада хаха

    25-аас хойш л төлүүл алданги нтр гэцэн байдышдээ..чи одоо юүү үнэнчии 20-оос хойш 20 цаг хүртэл ажилхаар нь л очиж төлдийшд би тэхээр амар хүн байдгүйн..гэхдээ хадгаламж банкны карттай бол картнаасаа шууд төлж болдог болцон санагдхийн

    гэснэээс Чуубс бээлисний өрөө төлмөөриима гссс хахаха..мөн ү бишү гэж бодоод ЯМ аватарына харсан мөн бээшд

    ReplyDelete
  7. hehehehhe tolnoo tolnoo huleejiigaarai :)

    ReplyDelete